Австралийн сонгуулийн түүчээ ба байгалийн баялаг

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Австралийн сонгуулийн түүчээ ба байгалийн баялаг

Австралийн Парламентийн доод, дээд танхимийн сонгууль өнгөрсөн долоо хоногт болж албан ёсны үр дүнг зарлаагүй байгаа ч тус улсад 1940 оноос хойш гарч байгаагүй дуулиант дүн нь улс төрийн сонирхолтой нөхцөл байдлыг бий болгож байгаа нь гарцаагүй боллоо.

Томд тооцогддог Консерватив болон Хөдөлмөрийн намуудын аль нь ч олонхийн суудал авч чадаагүй төдийгүй тэдний авсан саналын тоо тун ойрхон тул бие даагчид болон Ногоон намынхантай хэлэлцээр хийж байж л хэн нь хэнтэй хамтарч Засгийн газар бүрдүүлэх асуудал шийдэгдэнэ. Энэ үйл явц өдрөөр бус хэдэн долоо хоногоор үргэжилнэ гэж ажиглагчид ярьж байна.

Харин Ногоон нам урьдчилсан тооцоогоор доод танхимд ядаж 11,4 хувь, дээд танхимд 12,96 хувийн суудалтай болоод байгаа бөгөөд энэ нь жижигт тооцогддог нам Австралийн түүхэнд хамгийн өндөр санал авч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл Австралийн Ногоон Нам доод танхимд анх удаагаа суудалтай болж дээд танхимд эзэлж буй суудлаа тав байсныг ес болгож байгаа билээ.

Энэ сонгуулийн үр дүн Австралийн түүхэнд 1940 оноос хойш анх удаа олонхгүй Парламентийг бий болгож байна. Доод танхимд хэн нь хэнтэй Засгийн газар бүрдүүлэхээс үл хамааран Ногоон нам дээд танхимд эрх мэдлийн тэнцвэрийн цэг болох нь.

Сонгуулийн халуун сэдэв нь байгалийн баялаг ашиглалт ба уур амьсгалын өөрчлөлт байсан бөгөөд ашигт малтмалын үнэ огцом өссөн тохиолдолд ашигт малтмалын эзэд нь болох жирийн иргэд үр шимийг нь хүртэхийн тулд гэнэтийн ашгийн өндөр татварыг бий болгох асуудал том намуудын хувьд бүдрэх гол “босго” нь болсон тухай мэдээллийг Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж