“Mercedes” Шумахерт итгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

“Mercedes” Шумахерт итгэж байна

“Формула-1”-д уралдаж буй Михаэль
Шумахерийн өрсөлдөгчид нь дэлхийн долоон удаагийн аваргыг дэндүү
басамжилж байгаа нь “тэнэг” хэрэг хэмээн “Mercedes GP” багийн захирал
Ник Фрай мэдэгджээ. Тус багийг төлөөлөн удирдаж буй Нико Росберг,
Шумахер нар хоёул Германы нисгэгчид бөгөөд тэднийг цаашид олон гараанд
түрүүлж, шагналын тавцанд гарна гэдэгт багийн удирдлага итгэлтэй байгаа
гэнэ. Ноён Фрай autosport.com-д өгсөн ярилцлагадаа “Бид үнэхээр хүчтэй
багийг бүрдүүлсэн. Харин биднийг басамжилж байгаа хүмүүс үнэхээр тэнэг
байна. Шумахер уралдаан болгоноос суралцаж, хуучнаа сэргээж байна”
хэмээн ярьжээ. Тэрбээр мөн “Бидэнд олон шилдгүүд байгаа. Техникийн тал
дээр бидэнд Росс Браун байна, бас бид Формула-1-ийн хамгийн шилдэг
зохион бүтээгч, хөдөлгүүр нийлүүлэгчидтэй хамтарч байна. Эцэст нь, манай
хоёр нисгэгч бол гайхалтай. Би үнэхээр өөдрөг тэмүүлэлтэй байна. Бид
энэ жил хүчтэй байх болно. Түрүүлэх ч юм билүү, хэн мэдлээ” гэжээ.
Гурван жил гаруй хугацаанд их спортоос хөндий байж байгаад уралдааны
талбарт эргэн ирсэн Шумахер шинэ улирлын гурван гараанаас ердөө есөн
оноо цуглуулсан юм. Гэтэл дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж
буй Фелипе Масса 39 оноотой байгаа билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж