Данни Фэрри эргээд Спэрст

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Данни Фэрри эргээд Спэрст

Шилдэг тоглогч асан Данни Фэрри эргээд өөрийн тоглодог байсан Сан Антонио Спэрс багийн арын албанд ирлээ. Тэрбээр тоглогчийн карьиерээ дуусгаад менежерийн ажлыг тун сайн хийж байсан юм. Түүний Клевлэнд Кавалиерстэй байгуулсан гэрээний хугацаа нь дуусах мөчид Портланд болон Нью Жэрси нэтс багууд  ерөнхий менежерээр авах санал тавьсан ч  зөвшөөрөөгүй байсан. Ингээд багагүй хугацаа өнгөрсний дараа Сан Антонио Спэрс багаа сонгожээ. Түүний энэ ажилд авахын тулд Грэг Попович болон ЭрСи Буфорд нар тун шаргуу хөөцөлдөж байсан байна. Харин багийн ерөнхийлөгч Дэл Дэмпс түүнтэй гэрээ байгуулсныхаа дараа ”Манай баг хамгийн шилдэг менежментийн албатай боллоо. Одоо тэд юу хийж чаддагаа харуулах л үлдээд байна” хэмээсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж