Алонсон Бельгийн гранприг тэргүүлэх үү

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Алонсон Бельгийн гранприг тэргүүлэх үү

Дөрвөн долоо хоног завсарлага аваад байсан “Формула-1”-ийн улирал Бельгийн гранпри-гээр үргэлжлэх боллоо. Энэ нь 2010 оны ДАШТ-ий 13 дахь гараа нь юм. Энэ зам дээр Ферраригийн нисгэгч Фернандо Алонсо аварга болохыг боломжоо улам ахиулахыг хичээж байгаа. Одоогоор тэрээр хувийн амжилтаараа тавдугаар байрт,   харин баг нь зохион бүтээгчдийн цомд гуравдугаар байрт бичигдэж байна. Тэрбээр тэмцээний тэргүүлэгч, Марк Уэббэрээс 20 оноо л дутуу байгаа  бөгөөд өмнөх байруудад нь Хэмилтон, Веттэл, Жэнсон Баттон бичигдээд байгаа юм.

“Бид өрсөлдсөн хэвээр байгаадаа баяртай байна. Бид уралдаанд сайн муу янз бүрээр л оролцож байсан. Гэвч нийлбэр дүнгээр лидерүүдтэй зэрэгцээд явж байна. Аваргын төлөө өрсөлдөж байгаа таван нисгэгчийн хооронд маш бага онооны зөрүү байгаа. Бас ердөө л долоон уралдаан үлдсэн. Тэгэхээр одоо бүх зүйл тэгээс эхлэж байна гэхэд болно. Тэгэхээр одоо бид чаддаг бүх зүйлээ л гаргах хэрэгтэй” гэж Алонсо ярьжээ.
Бахрайнд ялалт байгуулсан Алонсо, долдугаар сарын 25-нд Германы гараанд багийн хамтрагч Массагийн хамтаар нэг болон хоёрдугаар байруудад шалгарсан. Харин дараачаар нь Унгарт шагналын тавцанд гарснаар хол байсан аваргын цом түүнд илүүтэй ойрхон болж ирсэн. Мөн дээрээс нь машины хурд өмнөхөө бодвол илүү сайжирч чадсан.  

Одоо тэр Бельгид түрүүлэхийг хүсч байгаа. Спа Франкорчампс хэмээх алдарт тойрог зам бол нисгэгчдийн уралдах дуртай, тэр дундаа түрүүг нь авахыг хүсдэг Гранпригийн нэг билээ.

“Бүх нисгэгчид Спад дуртай байдаг. Энэ бол бүх төрлийн эргэлттэй зам. Өндөр нам хурдтай олон янзын эргэлт хийдэг. Гэвч зөвхөн зам өөрөө олон янзын онцлогтой, гайхалтайгаас гадна Спад ялалт байгуулах нь ДАШТ-нд том нөлөө үзүүлдэг учир илүү чухал байдаг юм”

Бельгийн гранпригийн сорил баасан гаригт эхэлж, уламжлал ёсоор бямба гаригт байрлал тогтоох гараа, ням гаригт уралдаан болно. Үүний дараа энэ оны ДАШТ дуусахад ердөө 6 гранпри үлдэх болно. Тэдний нэг Солонгосын гранпри зохион байгуулах эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байна.

 Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж