Олимпийн аваргын хамт -100 кг-д өрсөлдсөн Б.Тэмүүлэнгийн хувьд эхний тойргийг өнжиж, хоёрдугаар тойрогт Африк тивийн хошой хүрэл медальт, Камеруны бөх Фрэнк Моуссимаг вазари үнэлгээгээр ялсан боловч гуравдугаар тойргийн барилдаанд Латвийн жүдоч Евгенис Бородавкод цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Манай бусад бөхчүүдийн тухайд 81 кг-д О.Ууганбаатар эхний барилдаандаа Туркийн бөх Серхат Камбурыг цэвэр ялсан ч дараагийн барилдаандаа Германы Свен Марешт цэвэр ялагдсан бол 90 кг-ын жинд Э.Энхбат мөн л нэг ялж, нэг ялагдсанаар Парисын татамиг орхилоо. Мөн эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +100 кг-д хүч сорьсон Б.Төгөлдөр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын аварга, Францын бөх Мэттью Батайльд ялагджээ. Харин эмэгтэйчүүдийн -78 кг-д барилдсан П.Лхамдэгдийн тухайд эхний тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Пришепад вазари үнэлгээгээр ялагдсанаар энэ удаагийн Парисын “Их дуулга”-ыг орхисон байна.