
-Өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн “The Wolfman” киноны талаар яриагаа эхлэх үү?
-Хүн чоно, цус сорогч гэх мэт хүмүүсийн ам дамжин яригдаж ирсэн, ээдрээтэй сэдэв сүүлийн хэдэн жил кино дэлгэцэнд гарах нь ихэсч байна. Магадгүй энэ нь хүн төрөлхтний адармаатай шунал хүсэлтэй холбоотой байх. Тайлагдашгүй, нууцлаг, өөрсдийн мэдэхгүй зүйлсийн талаар мэдэхийг хүсдэг шүү дээ. Хүн чоно ч мөн адил ийм сэдвүүдийнх нь нэг. Тиймээс бидний бүтээлийг олон хүн амтархан үзсэн.
-Таныг сүүлийн үед томоохон бүтээлд хүч сорихгүй байна гэж шүүмжлэх болсон. 2006 оноос хойш томхон наадмуудаас нэг ч шагнал аваагүй нь үүнд нөлөөлсөн болов уу?
-/Инээв/ Магадгүй. Гэхдээ кино наадмуудыг хэсэг хүмүүс л шүүдэг. Тэдний тодорхойлсон шагнал тухайн бүтээлийн болон уран бүтээлчийн тодорхой хэмжээний үнэлэмж шүү дээ. Жинхэнэ шүүгч бол цаг хугацаа мөн хүмүүс. Миний бүтээсэн дүрийг хэдий хугацааны дараа хүмүүс эргэн дурсаж байна, тэр л жинхэнэ шүүлт. Тиймээс би өөрийнхөө сүүлийн дөрвөн жилийн хөдөлмөрийг шальдар, бульдар зүйл гэж хэлж чадахгүй.
-Та 60 нас хүрэхдээ сэтгэл хєдєлж, догдлохоо больчихлоо гэж хэлж байсан. Харин гайхаж, балмагдахаа болиогүй биз дээ?
-Үгүй. Жишээ нь хүмүүс надаас "Чи хар тамхи хэрэглэчихсэн юм уу" гэж асуухад гайхдаг. "Үгүй, яагаад тэгж бодож байгаа юм" гэхээр тэд "Чи заримдаа гадаад ертєнцєєс тасарчихсан юм шиг байдаг" гэж хэлдэг. Тэгэхээр нь "Би 70 хүрлээ. Тиймээс үргэлж єнгєрснєє эргэцүүлдэг. Тэгээд, энэ чинь юу байсан билээ гэж ойлгохыг оролддог" хэмээн хариулдаг.
-Таны найруулсан "Sleepstream" кино амьдралыг ойлгох оролдлого байсан уу?
-Би энэ киноны зохиолыг их хурдан бичсэн. Киноны зохиолоо бичиж дуусаад Стивен Спилбергт үзүүлэхэд тэр "Үнэхээр сайн болжээ. Гэхдээ их хачин юм" гэж хэлсэн. Би зүүд, мєрєєдєлд итгэдэг, дотоод ухамсарт их ач холбогдол єгдєг. Манай амьдралын чанар бидний зүүдэнд тусдаг. Заримдаа аймшгийн юм ч зүүдэлдэг л дээ (инээв). Гэвч энэ бүгд бол зүүд, мєрєєдєл. Миний кино энэ тухай юм. Миний хувьд кино бол амьдралын зүйрлэл. Би кино үзэж байхдаа микрофон хаана байсан бол, гэрлийг хааш нь тусгасан байна, зураг авалтын багийг авч явж буй тоноглогдсон машин, түүнд орсон хүмүүс гээд л камерийн цаана юу болж байсныг боддог. Дараа нь зураг авалт дуусч, бүх юм єєрийн байрандаа ордог. Энэ нь манай амьдралын тєгсгєл. Амьдралд тохиолдсон бүхнийг кино шиг эргэн дурсаж болдог.
-Тэгээд тэр амьдрал чинь чухам юу байсан юм бэ?
-Би мэдсэнгүй. Амьдрал бол тэр чигээрээ нууц гэж би боддог. Тэдгээр нууцын хамгийн том нь цаг хугацаа. Миний хувьд цаг хугацаа бол бурхан, бурхан бол цаг хугацаа. Ээж маань нас барахад ирээдүйгээ харахын оронд єнгєрснєєрєє амьдарч байсан. Бид бүгдээрээ л санагалзаж, дурсдаг. Энэ нь бидний сэтгэл зүйн байдлаас хамаардаг. Харин бидний оршин тогтнол бид бурханд итгэдэг үү, үгүй юу гэдгээс хамаардаг. Би єєрийгєє бурханд итгэдэг гэж хэлж чадахгүй, яагаад гэвэл би эргэн тойронд тунгалаг харагдаж байгаа зүйлд л итгэдэг.
-Та нэгээс нєгєє дүрд хувирахыг эрхэмлэдэг. Та дүрдээ яаж ордог вэ?
-Үүнийг дандаа л асуудаг. Саяхан жүжигчин оюутнууд "Та дүрийнхээ сэтгэлд яаж нэвтэрдэг вэ" гэж асуусан. Би "Та нар хэзээ ч ингэж чадахгүй. Яагаад гэвэл энэ нь боломжгүй. Чи Р.Никсон зэрэг бодит хүний дүрд тоглож байсан ч чи єєрєєрєє л байх болно. Жүжигчлэл бол үнэн хэрэгтээ бие сулрах үйл явц юм. Мєн үгээ сайн цээжилж, єєрийн зєн билэгт итгэх хэрэгтэй" гэж хариулсан.
Ер нь жүжигчлэлийг хоёр хєл дээрээ явах зєн, эсвэл автомашин жолоодохтой зүйрлэж болно. Хүүхэд анх хєлд ороход бид гайхан шагшдаг. Гэвч бид єєрсдєє єглєє орноос алхаж явдаг. Миний хувьд энэ бол жүжигчлэл.
-Та Ганнибал Лектер, Ричард Никсоны дүрд тоглосон. Аль нь муу хүн бэ?
-Мэдээж Лектор. Никсон муу санаатай хүн байгаагүй, тэр зүгээр л тєєрсєн сэтгэл.
-Таныг үзэгчдэд хамгийн их санагдуулдаг дүр бол хүн иддэг эмч Ганнибал Лектер байдаг. Үүнд гомддоггүй биз дээ?
-Үгүй. Энэ кино ("Хурга майлахаа болино") миний амьдралыг хадгалж үлдсэн юм. Тэр үед би хэд хэдэн Холливуудын кино хийгээд байсан ч нэг нь ч тэгж их амжилт олоогүй байсан. Тэгээд театрт очдог юм билүү гэж бодож байсан. Ганнибал Лектерийн дүрд тоглосноор надад Жоди Фостертэй хамт ажиллах боломж олдсон юм. Тэр бол миний хамгийн хайртай жүжигчин.
-Яагаад зєвхєн тэр гэж?
-Тэр бүхнийг цаг тухайд нь хийдэг. Жоди зураг авалтад үргэлж бэлэн байдаг. Ажилд хандах бидний хандлага их адилхан. Тэр шуугиан, бусад тэнэг явдлыг огт тоодоггүй.
-Таныг Толстойн дүрд тоглоно гэж байсан ч больчих шиг боллоо?
-Харамсалтай нь энэ тєсєл хойшлогдоод байна. Гэвч би Хичкокийн дүрд тоглохоор бэлтгэж байна. Би киноны сургуульд сурч, Хичкокийн киног үзэх гэрийн даалгавар авдаггүй байсан ч түүнийг үнэхээр бишрэн шүтдэг. Би Парисын Maison ресторанд Хичкоктой нэг удаа уулзсан. Тэр их тарган, євчтэй юм шиг харагдаж байсан.
-Та єєр ямар нэг түүхэн хүний дүрд тоглохыг хүсдэг үү?
-Бетховен. Энэ кинонд тоглох санал ирсэн ч найруулга нь надад таалагдаагүй. Бетховений дүрд Гари Олдман тоглосон. Гайгүй тоглосон гэж боддог.
-Таныг тєгєлдєр хуур тоглож дэлхийг тойрно гэж яриад байх юм?
-Энэ нь дэлхийн янз бүрийн хотод тоглох цуврал концерт байх юм. Аялан тоглолт Австралийн Мельбурнээс эхэлнэ. Оркестртэй хамтарч сонгодог бүтээл тоглох нь миний эртний мєрєєдєл. Хєгжим ямар нэг утгаараа миний амьдралын түүхэнд дэвсгэр болж єгсєн юм. Аялан тоглолт 2008 оны сүүлчээр эхэлнэ.
-Та бас зураач гэж үнэн үү?
-Эхнэр Стеллад маань уран зургийн галерей байдаг. Тэр л намайг зураг зурахад уруу татсан. Ер нь би абстракт зураг гайгүй зурчихдаг. Гэвч заримдаа байгалийн зураг зурна аа. Би дур сонирхлоороо л үүнийг оролддог. Зургаараа мєнгє олдоггүй. Юу хийж байгаагаа мэддэггүй зүгээр л цаасан дээгүүр бугуйгаа хєдєлгєдєг. Би ингэх дуртай. 2006 онд єєрийн уран зургаараа Колорадогийн Аспенд анх удаа үзэсгэлэн гаргасан.
-Нэг жүжигчин таныг ямар ч сул талгүй идеал хүн гэж хэлсэн байдаг?
-Миний сул тал бол залхуурал. Бас болоогүй ээ, би амттанд дуртай. Эхнэр маань амттан эрүүл мэндэд хортой талаар байнга ярьж, үглэж байдаг. Гэвч олон жил чихэр, шоколад идчихээд түүнээсээ салахад амар биш байна.
-Таныг бас зураг авалтын талбайд хуцсан гэж байсан?
-Тийм ээ, би хуцсан. Хэтэрхий замбараагүйтээд байсан хүмүүсийг эмх журманд нь оруулж, анхаарлыг нь татахын тулд нохой шиг хуцсан юм.
-Английн хатан хаанаас олгосон Сэр цол таны амьдралыг єєрчилсєн үү?
-Үгүй. Энэ бол том хүндлэл. Гэвч би энэ цолыг ашигладаггүй. Хүмүүс бие биенээ "Сэр" гэж дууддаг ертєнцєєс би хол байдаг.
-Одоо ямар кинонд тоглож байна?
-“Thor” нэртэй кинонд тоглож байгаа. Энэ кино маань 3D технологиор хийгдэж байгаа. Ирэх оны тавдугаар сард нээлтээ хийнэ.
Н.Наран