Хойд Солонгос дахь үер

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахь үер

Хойд Солонгосын  Синыйжу хотоос 5000 гаруй хүнийг нүүлгээд байна. Хятадтай хил залгаа баруун хойд нутагт нь тасралтгүй орж байгаа борооны улмаас хүчтэй үер болж байна. Орон нутгийн хэвлэлээс нь иш татан энэ талаар Reuters мэдээлсэн байна.

Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулснаар савнаасаа хальсан Амноккан (хятадаар Ялу) гол Синыйжу хотын ихэнх хэсгийг усанд живүүлжээ. Хойд Солонгосын лидер Ким гамшгийн бүс рүү цэргийнхэн ба аврах ангиудыг илгээгээд байгаа ажээ.

Хилийн энэ голын үерийн улмаас Хятадын талаас 94 мянган хүнийг нүүлгэсэн ба дөрвөн хүн амиа алдсан сурагтай байна. Нэг хүний сураг тасарчээ.

Усан бороо энд өнгөрсөн бямба гаригаас эхлэн орсон бөгөөд Хятадын Дандун хотын 200 гаруй байр байшин усанд сүйрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж