Израиль АЦС-ыг бөмбөгдөхгүй гэж АНУ-д амлав

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Израиль АЦС-ыг бөмбөгдөхгүй гэж АНУ-д амлав

Фото: ISRA.com/AP

Ираны Бушерын атомын цахилгаан станцыг бөмбөгдөхгүй гэж Израиль АНУ-д амласан тухай Лондон хотноо хэвлэгддэг "Аль-Хайят" араб сонин мэдээлжээ. Хэрэг явдал Израиль Иракийн атомын цахилгаан станцыг бөмбөгдсөн үеийг санагдуулж байна. Дэлхийн хэвлэл мэдээлэл энэ сэдвээр ихээхэн бичиж байгаа юм. Ихэнх хэвлэл одоо цөмийн тогоог бөмбөгдөх нь хоцорсон гэж үзэж байна. Цөмийн тогоонд ураны түлшийг хийгээд эхэлсэн учир довтолгооны улмаас цацраг туяаны хордолт гарах аюултай болжээ.

Нетаниягу амлалт өгсөн нь одоо хамгийн ашигтай хувилбар бөгөөд юу ч хийлгүй суугаад түүнийхээ төлөө нөхвөр авч байх нь дээр гэж "Аль-Хайят" бичсэн байна. Гэхдээ АНУ энэ удаа төдийлөн өглөгч байсангүй. Обама “барих бодлогоос татгалзаад Иранд цөмийн зэвсэг гарч ирэхийг тэвчихгүй” гэж үзэж байгаа юм. Түүний энэ үг АНУ Ираны бөмбөгдөнө гэсэн үг биш бөгөөд өнөөдөр тэдэнд ийм санаа алга байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж