100 км-ын замын түгжрэл

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

100 км-ын замын түгжрэл

Хятадад үүссэн асар том замын түгжрэлд 17 мянган том оврын ачааны машин ба бусад машинууд  зогсон 100 км замыг эзлээд байна.

Зам засвар, хөдөлгөөний нягтрал ба хэд хэдэн ослын улмаас түгжрэл гарчээ. Жолооч нар энэ байдалд тайван хандан хөзөр, шатар тоглон цагаа барж байна. Тэдний уурыг нутгийн хүмүүс л хүргэж байгаа гэнэ. Нутгийнхан халуун ус ба түргэн   хоолыг  нэмүү үнээр санал болгон жолооч нарын уурыг хүргэжээ.

Нутгийн хэвлэлд бичсэнээр  Бээжин-Түвдийн хурдны зам нь ачааллаа даалгүйгээр эвдэрсэн учир өргөн цар хүрээтэй засвар шаарджээ. Зам засвар есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж