Монголбанк 40 сая ам.доллар худалдан авав

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Монголбанк 40 сая ам.доллар худалдан авав

Монголбанкны валютын ээлжит дуудлага худалдаа наймдугаар сарын 23-ны өдөр болжээ. Эл өдрийн дуудлага худалдаагаар банкууд 40 сая ам.долларыг Монголбанкинд худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк бүгдийг нь  худалдан авсан байна. Урьд нь санал болгосон валютын 15-20 хувийг худалдан авдаг байсан юм. Энэ удаад валютын орох урсгал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан валютын дуудлага худалдааны шийдвэрийг гаргасан болно.
 
 Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж