
Монголбанкны валютын ээлжит дуудлага худалдаа наймдугаар сарын 23-ны өдөр болжээ. Эл өдрийн дуудлага худалдаагаар банкууд 40 сая ам.долларыг Монголбанкинд худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк бүгдийг нь худалдан авсан байна. Урьд нь санал болгосон валютын 15-20 хувийг худалдан авдаг байсан юм. Энэ удаад валютын орох урсгал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан валютын дуудлага худалдааны шийдвэрийг гаргасан болно.
Д.Цэц