Болт баяртай байгаагаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Болт баяртай байгаагаа илэрхийлэв

Допингийн асуудлаар дөрвөн жил шийтгүүлээд байсан Жастин Гэйтлин эргэн ирж байгаад Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усайн Болт баяртай байгаагаа илэрхийллээ. Жастин Гэйтлин 2006 онд сэргээшийн шинжилгээнд орж сэргээшийн төрлийн тэстостэронэ хэмээх бодис илэрч тэмцээн уралдаанд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулсан юм.
Усайн Болт ч Жастин Гэйтлин түүнтэй уралдахыг ихэд хүсч байгаагаа нуусангүй. Жастин Гэйтлин 2004 оны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд түрүүлсэн билээ. Усайн Болт Америк спринтрийн талаар ”Гэйтлин бэлтгэл сургуулилтаа шаргуу хийх хэрэгтэй, түүнийг дахин тийм бүтэлгүй алхам битгий хийгээсэй гэж хүсч байна” гэжээ.
Наймдугаар сарын 6-ны өдөр Стокольмд болсон Даймонд лигт Усайн Болт, Тайсон Гэйд ялагдсан юм. Тэрбээр энэ талаар “Миний бэртэл сэдэрсэн байгаа, Тайсоны гайхалтай формтой байна, иймээс тэр ядах зүйлгүй намайг гүйцсэн” гэсэн байна. Усайн Болт энэ жил дахин уралдахгүй бэртлээ эдгээхээр шийдээд байгаа юм. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж