Алдартай ижил хүйстнүүд | News.MN

Алдартай ижил хүйстнүүд

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Алдартай ижил хүйстнүүд

Хүмүүсийг бэлгийн чиг хандлагынх нь хувьд үндсэн гурван хэсэгт хуваадаг байна. Энэ дундаа гетеросекс буюу өөрөөсөө эсрэн хүйстэн хүнд татагдах, гомосекс буюу өөртэйгээ ижил хүйсийн хүнд татагдах, бисекс буюу эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд татагдах гэсэн гурван үндсэн хэсэгт хуваагддаг. Дэлхийд олон алдартай ижил хүйстэн хүмүүс байдаг. Ижил хүйстэн буюу Gay /гэй/ гэдэг үг нь Get As You /Чамтай л адил хүн/ гэсэн утгатай аж. Гомо гэдэг үг ихэнх хүнд сөрөг гаж гэсэн ойлголтыг төрүүлдэг гэж үздэг гомосекс эрчүүд өөрсдийгөө “гэй” гэж нэрлэх болсон байна. Харин эмэгтэй хүнд сэтгэл татаггддаг эмэгтэйг лесби буюу манай эриний 600 жилийн тэрбээ Грекийн Лесбос гэх аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо гэх эмэгтэйтэй холбоотой гэж үздэг. Тэрбээр эмэгтэйчүүдэд зориулсан хайр дурлалын сэдэвтэй яруу найргаараа алдаршсан нэгэн аж. Ийм төрлийн хүмүүс маш авьяаслаг байдаг бөгөөд тэдний дунд дэлхийд алдартай олон суут хүмүүс байдаг.

Саппо

МЭӨ 600 оны үед амьдарч байсан эртний Грекийн алдарт яруу найрагч, зохиолч Саппо нь Лесбос хэмээх арал дээр шавь нартайгаа хамт амьдарч байгаад хайртай бүсгүй Софиягаас болж амиа хорлосон гэдэг. Тэрбээр дан эмэгтэйчүүдэд зориулан яруу найраг, зохиолоороо алдартай байжээ.

Леонардо да Винчи

Сэргэн мандалтын гол төлөөлөгч, зураач, барималч, зохион бүтээгч Леонардо да Винчиг тухайн үед амьдарч байсан хүмүүс гей байсан гэж хэмээн баримтжуулсан байдаг. Дэлхийд алдартай түүний зурсан “Мона Лиза” зургийг судлаачид өөрийгөө эмэгтэй болгож зурсан хөрөг зураг гэж үздэг. 

Оскар Уайлд

Английн сонгодог уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг энэ хүн нь өөрийн зохиолууддаа эрэгтэй хүнийг хайрлан, магтан дуулсан сэдвүүдийг оруулсан байдгаас гадна түүний хувийн захидал харилцаанд найзууддаа бичсэн хайрын захианууд байдаг. Тэр үеийн алдартай Молли буюу хатан нь байжээ.

Чайковский

19 дүгээр зуунд амьдарч байсан Оросын сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгч. Тэрбээр өөрийгөө “Би гей “ хэмээн өврийн дэвтэртээ тэмдэглэсэн байдаг гэнэ.


Бетховен

Дэлхийн сонгодог хөгжмийн бас нэгэн сод төлөөлөгч Германы хөгжмийн зохиолч. Түүний есдүгээр симфонийг ижил хүйстэний сэтгэлийн өчил гэх нь цөөнгүй ба орчин үед гей лесби хүмүүсийн сонсох дуртай, өөрсдийг нь илэрхийлсэн нэгэн бүтээл юм.

Алдартай ижил хүйстэн одод

Фредди Меркури

“Queen” хамтлагийн дуучин Фредди Меркури “We are the champions” дуугаараа алдар хүндийн оргилд хүрсэн. Тэрбээр 1991 онд ДОХ-ын халдвараар нас барсан анхны дуучин бөгөөд ижил хүйстэн байсан гэдэг.


Mарлин Дитрих

20-иод оноос эхлээд цаашлаад дэлхий даяар алдаршсан Герман гаралтай жүжигчин Марлин Дитрих Холливуудад анх бэлгийн чиг баримжаагаа нуугаагүй алдар нэрийг олсон лесби эмэгтэй юм.

Мартина Навратилова

Дэлхийн мэргэжлийн шилдэг теннисчдийн нэг Мартина Навратилова ч гэсэн ижил хүйстэн гэнэ.


Мелисса Этэриж

АНУ-ын алдарт рок дуучин. 90-еед оны эхээр бэлгийн чиг хандлагаа нийтэд зарласан. Тэрбээр хамтран амьдрагчтайгаа арваад жил амьдарч, хоёр хүүхэдтэй болсны дараа түүндээ хаягдсан нь хэдэн жилийн өмнө олныг шуугиулсан юм .

Трэйси Чапмен

Африкийн алдарт дуучин Трэйчи Чапмен.  Тэр нийгмийн эмзэг сэдвүүдээр дуу зохион алдаршсан нэгэн. “ Baby can I hold you tonight “ дууг нь хүн бүхэн мэддэг байх.

Гвенн Тёрнер

1995 оноос “Явж загасчил“, “Намайг үнсэх”, “Лавлах“ зэрэг кинонуудаараа алдаршсан Холливуудын од, сэтгүүлч ба одоо кино найруулагч болсон.

Кейди Ланг

Австралийн алдарт уянгын дуучин “ Constant craving “ дуугаараа дэлхий даяар алдаршсан байдаг .


Мадонна

Дуучин Мадоннагийн хувьд эр хүнтэй, эмэгтэй хүнтэй ч бэлгийн харьцаанд ордог байна.

Эллен Де Женерис

АВС сувгаар өөрийн “Эллений шоу“ нэвтрүүлгээрээ алдартай Эллен Де Женерис. Тэрбээр хоёр жилийн өмнө өөрийн хайрт бүсгүй Порте де Росситай гэрлэсэн юм. Тэд одоо Холливудын хамгийн алдартай ижил хүйстэн хосуудын нэг юм.

Элтон Жон           

Английн нэрт уянгын дуучин, хөгжимчин Элтон Жон. Тэрбээр ХДХВ/ДОХ-ын эсрэг тууштай тэмцэгч ХДХВ-ын халдвартай амьдарч буй хүмүүст зориулж ХДХВ/ДОХ-ын эсрэг сан байгуулжээ.

Рики Мартин

Латин Америкийн дуучин Рики Мартин саяхан өөрийгөө ижил хүйстэн гэдгээ албан ёсоор олон нийтэд зарласан. Тэрбээр өөрийгөө ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг аж.

Адам Ламберт

Америкийн шинэхэн од. Тэр бол “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийн хамгийн их сенсаац дэгдээсэн од юм. Өөртөө итгэлтэй, өвөрмөц стилийг бүрдүүлдэг царайлаг, чадварлаг дуучин Адам Ламберт “Америкийн шүтээн” шоунд оролцож байхдаа л өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж байсан. Тэрбээр одоо хамгийн царайлаг ижил хүйстнүүдийн тоонд багтаж байгаа аж.

Марк Фийли

“Westlife” хамтлагийн дуучин Марк Фийли нь 2004 онд олон нийтэд ижил хүйстэн гэдгээ зарлаж байсан. Тэрбээр хэлэхдээ “Манай хамтлагийн залуус надад их тус болж, намайг дэмждэг. Би олон жил нууж байсан ч одоо өөрөөрөө баймаар байна. Би бол ижил хүйстэн” гэжээ.

М.Анир

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mmmmmmmmmm 2010-04-07 202.131.238.226

adam lambert i********* bsn yumu neheer haramsaltai yuma mmmmmmmmmm

Avatar

Зочин 2010-04-07 114.31.71.69

Ene uvchin bish shd Ene humuus uursduu ene chig handlagiig songochihoj bga bish tsaanaasaa l ingej turj bga yum chini yah ch arga bhgui tegeheer hen ch bsan oilgoh l heregtei gej boddog

Avatar

mil 2010-04-07 202.179.13.36

ene bol ovchin

Avatar

bi 2010-04-07 202.72.247.6

goe bn

Avatar

Зочин 2010-04-07 124.158.68.162

yahve ednar ch gsen humuus shuudee harin ch bid nar ene humuusiig oilgoh heregtei

Avatar

Зочин 2010-04-07 202.180.219.23

америкийн алдартай хүмүүс ихэнх нь ийм байдаг байхаа эрх чөлөөний орон болохоороо хэлж чадаж байгаан

Avatar

Зочин 2010-04-07 202.131.244.126

ihenh lag fashion designers gay baidag shd

Avatar

MERCURY 2010-04-07 202.179.4.42

SAIXAN SH D

Avatar

OMG 2010-04-07 182.160.31.184

OMg ed nar bugd i********* gejuu bugd aguu humuus bnahsdeee Bas sonin l yum neeree awyaslag ch humuus yum shig kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж