УИХ-ын дарга БНСУ-д айлчлалаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.02.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга БНСУ-д айлчлалаа эхэллээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-д айлчлахаар өнөө өглөө Улаанбаатараас морджээ. Тэрбээр энэ сарын 26-ныг хүртэл айлчлах хугацаандаа БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О-той уулзалт хэлэлцээ хийж, Хууль зүйн Байнгын хорооны дарга Юү Сөн Хо, БНСУ-ын Гадаад бодлого, худалдаа, нэгдлийн Байнгын хорооны дарга Пак Жин нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн  БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багт бараалхах юм байна.
УИХ-ын дарга  Инчхоны чөлөөт эдийн засгийн бүс,  Генги муж,  Чэжү аралд зочилж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн “NATV” телевиз, “Жүн Ан Илбо” сонинд тус тус  ярилцлага өгөх юм байна. Айлчлалын бүрэлдэхүүнд  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүн Д.Одхүү, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Д.Энхбат, С.Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон албаны бусад хүн багтжээ.
Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж