Урд хөршийн замууд түгжрэлд “автжээ”

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Урд хөршийн замууд түгжрэлд “автжээ”

Дөнгөж саяхан дэлхийн хоердахь том эдийн засагтай хэмээн зарлаад байсан Хятад улсын авто замууд мөн л мундаг хөл хөдөлгөөнтэй гэдгээ харуулж эхэлжээ. Хятадын нийслэл Бээжин рүү орох замууд дээр арваад хоногийн өмнөөс 100 км урттай замын түгжрэлүүд үүсч зонхилон барилгын хийц, материалууд ачсан хүнд даацын машинууд цувран зогсч, олон хоног хөдөлгөөнгүй байсаар байна. Энэ их түгжрэл дахиад ч гурван долоо хоног үргэлжилнэ гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хамгийн төвөгтэй түгжрэл нь Бээжингээс баруун хойно орших Зянжаку хотын орчим дахь замууд байгаа юм байна.

Түгжрэл болсны найм дахь хоног дээр арай гэж нэг км орчим урагшилсан “төмөр хүлгүүд"-ийн цуваа олон хүний уур бухимдлыг барж байгаа гэнэ. Жолооч нар засмал зам, ойролцоохь бетон байгууламж гээд аль таарсан газраа хэвтэж нойр авах болсон аж. Мөн олон машины ачаа болох жимс, хүнсний бараанууд тээвэрлэгч нь хөргөгчгүйн улмаас муудаж хаягдал болж байгаа гэнэ. Одоогоор замын түгжрэлд орсон жолооч нарын болон тээвэрлэж байгаа зүйлсэд халдсан хэрэг түвэг гараагүй ч жолооч нарт өөр нэг гомдол санал байгаа ажээ. Тэр нь орон нутгийн иргэд хүнс болон савласан цэвэр усыг санаанд багтамгүй үнээр зарж борлуулан ашиг олж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч энэ байдал үргэлжилсээр одоо нэг ширхэг цэвэр усыг 10 юань буюу 1.5 ам.доллараар борлуулах болсон нь зах зээлийн ердийн үнээс арав дахин их байгаа хэрэг юм.

                            М.Наст

Бичлэг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж