Хятадад онгоц осолдов

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Хятадад онгоц осолдов

Хятадын зүүн хойд нутагт зорчигч тээврийн онгоц өчигдөр газар мөргөн сүйрч 43 хүн амь үрэгдэн, бусад 53 зорчигч шархадсан хэмээн мэдээллээ. Агаарын тээврийн Henan Airlines компанийн 91 зорчигч болон нислэгийн багийн таван гишүүний хамтаар өртсөн энэ осол Хейлонжияан мужийн Ючун хотын Линдугийн онгоцны буудлаас холгүй болсонг байна. Зарим гэрчүүдийн хэлж байгаагаар бол зорчигчдын зарим нь онгоц газардахаас өмнө цонхыг нь хагалж үсрэн бууж байсан аж. Энэ онгоц нь тус мужийн төв болох Харбин хотын нисэх буудлаас хөөрөөд нэг цагийн дараа ийнхүү осолд өртжээ. Бразилид үйлдвэрлэсэн энэ онгоцонд сууж явсан нэгэн зорчигчийн хэлж байгаагаар бол онгоц агаарын хуйларсан урсгалд орсноос болж ийнхүү осолдсон гэж үзэж байгаа гэнэ.

                            М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж