Өчигдөр
орой Парис Хилтон гэр лүү нь хутга барьсан үл таних эрэгтэй дайрч, хаалга
эвдэхийг завдлаа хэмээн цагдаа дууджээ. Уг дуудлагын дагуу цагдаагийнхан
шуурхай очиж, уг балмад этгээдийг газар дээр нь баривчилсан байна.
“Би маш
их айсан. Хамгаалалтын албаныхан болон цагдаагийнханд маш их баярлаж банйа. Би тэр
хүнийг огт танихгүй. Хамгаалалтын камерт тэр хүний дүрсмийг харангуутаа цагдаа
дуудсан. Тэр эрэгтэй маш том хоёр хутга гартаа бариад цонх руу цохиж, хаалга
эвдэхийг оролдсон” хэмээн Парис Хилтон цагдаагийнханд мэдүүлсэн байна.
Харин
цагдаагийнхан уг этгээдийг бусдын өмчид халдсан, хулгай хийхийг завдсан гэсэн
үндэслэлээр хориод байгаа хэмээн мэдээлжээ.
Н.Наран