Jay-Z “U2” хамтлагийн аялан тоглолтонд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Jay-Z “U2” хамтлагийн аялан тоглолтонд оролцоно

Алдарт
реппер
Jay-Z U2” хамтлагийн “360 Degrees” нэртэй аялан тоглолтод
оролцон Австраль улсад хамт тоглохоор болжээ. Тус хамтлаг энэхүү тоглолтоо ирэх
арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөөд байна.

Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Sunday Bloody
Sunday” нэртэй дуун дээр хамтран ажилласан ба Берлинд хийсэн тоглолтон дээр
хамтран дуулсан юм.

U2” хамтлаг энэхүү аялан тоглолтоо 2009 оны зургадугаар сарын 30-наас
эхэлсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу тоглогдож яваад энэ оны зургадугаар сард хамтлагийн
гоцлол
дуучин Bono гэмтэл ав
ан мэс засал хийлгэсэн учраас хэсэг завсарласан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж