Монгол Улс, БНСУ- ын Гадаад харилцааны яамдын Консулын зөвлөлдөх V уулзалт маргааш Улаанбаатар хотноо болно.
Уулзалтаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуяг, БНСУ-ын ГХХЯ-ны Консулын газрын захирал Пэг Жү Хён нар албан есны хэлэлцээ хийж, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, БНСУ-д суралцах оюутны боловсролын гэрчилгээнд тавих хяналт, Солонгосын талаас санал болгож буй агаарын хэлэлцээр зэрэг асуудлаар харилцан санал солилцох юм. Мөн БНСУ-ын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар хүлээн авч уулзана хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.