“HP” 3PAR-д 1.6 тэрбумыг санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

“HP” 3PAR-д 1.6 тэрбумыг санал болгожээ

Компьютер үйлдвэрлэгч “Hewlett Packard” компани “3PAR” компанийг худалдан авахаар 1.6 тэрбумыг санал болгосон нь “Dell” компанийн санал болгосон үнэнээс давж гарсан байна гэж “BBC” агентлаг мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт “HP”-ийн өрсөлдөгч “Dell” компани өгөгдөл хадгалах технологийн компани “3PAR”-д 1.2 тэрбумын үнэ санал болгосон юм. Компьютер үйлдвэрлэгч хоёр компани “IBM”-ийн нэгэн адилаар өөр чиглэлийн ашигтай технологийн бизнест хөрөнгө оруулалт хийхээр хайж байгаа юм.

“HP”, “Dell” хоёр ийнхүү технологийн компаниудыг сонирхож байх үед микропроцессор үйлдвэрлэгч “Intel” компани өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын технологийн “McAfee” компанийг 7.8 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан юм. Дээрх хоёр компанийг товч танилцуулбал:

“Hewlett Packard” компани 1939 онд байгуулагдсан.
304,000 ажилтантай.
170 оронд үйл ажиллагаа явуулдаг
2010 оны хоёрдугаар улирлын орлого нь 30.7 тэрбум ам.доллар
Хоёрдугаар улирлын цэвэр ашиг: 1.77 тэрбум ам.доллар
Дэлхийн компьютерын хамгийн том компани гэж тооцогддог.

“Dell” компани 1984 онд байгуулагдсан.
96,000 ажилтантай
166 оронд үйл ажиллагаа явуулдаг.
2010 оны хоёрдугаар улирлын орлого: 15.5 тэрбум ам.доллар
Хоёрдугаар улирлын цэвэр ашиг: 545 сая ам.доллар
Дэлхийн компьютерийн гуравдахь том компани гэж тооцогдож байна.

Хэрвээ “3PAR” компани худалдан авах саналыг нь хүлээн зөвшөөрвөл энэ оны эцэс гэхэд арилжаа хийгдэж дуусах болно гэж “HP” мэдэгдсэн байна. Дэлхийн компьютерын гурван том компанийн хоёр нь ийнхүү “3PAR” компанийг сонирхсон нь тэд “cloud computing” технологийг сонирхож буйг илтгэж байгаа бөгөөд энэ технологи нь интернетээр дамжуулан өгөгдлийн серверүүдэд хандах боломж олгодог ажээ. “Ирээдүйд улам өсөх салбар бол бизнесийн хадгалалтын орон зай” гэж “Brookfield Investment Managament” компанийн Жоел Левингтон “Bloomberg”-т ярьж байна.

“HP” санал тавьсан мэдээтэй холбоотойгоор “3PAR” компанийн хувьцааны ханш Доу Жонес дээр 45 хувиар нэмэгдсэн байна.

Т.БАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж