Өмнөд Солонгос далайд гарцтай болоход тусална

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос далайд гарцтай болоход тусална

Өмнөд Солонгос Монголыг далайд гарцтай болоход туслах бөгөөд хариуд нь тус улсын баялаг байгалийн баялгаас хувь хүртэх төлөвлөгөөтэй байгаа талаар “Yonhap” мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээллээ. Өмнөд Солонгосын Хуурай газар, тээвэр, далайн асуудал хариуцсан яам Монголын далайчдыг сургаж, арилжааны далайн менежментын системээ зааж өгч, Монголын далайн хөлгүүдэд өөрийн боомтуудыг ашиглах боломж олгоно гэж мэдэгдсэн байна.

Энэ нь Зүүн Хойд Азийн ложистикийн сүлжээг сайжруулах арга хэмжээний хүрээнд хийгдэж буй алхам бөгөөд орон нутгийн компаниудад шинэ боломжууд гаргаж өгөх болно гэж үзэж байна. Өмнөд Солонгос далайн хөлгийнхөө тоогоор дэлхийд тавд ордог бол Монгол улс зэс, нүүрс, молибден, ураны нөөцөөрөө дэлхийн топ 10 үйлдвэрлэгчийн тоонд багтаж байна. “Энэхүү тохиролцоогоор Монголын байгалийн баялгийг галт тэргээр Өмнөд Солонгос хүртэл тээвэрлэх бөгөөд Өмнөд Солонгосын далайн боомтуудаас дэлхийн бусад улс орнууд руу тээвэрлэх боломжтой” гэж тус яам мэдэгдэлдээ өгүүлжээ.

Т.БАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж