Манилад жуулчдыг бууджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Манилад жуулчдыг бууджээ

Филиппиний Манила хотод зэвсэглэсэн этгээд жуулчдын автобусыг барьцаалсныг суллах гэж цагдаагийнхан дайрах үеэр автобусанд байсан Гонконгийн найман жуулчин болон барьцаалагч этгээд алагдсан байна. Барьцаалагч нь орон нутгийн цагдаагийн дээд тушаалын албан хаагч байсан нэгэн бөгөөд 55 настай,эхнэр гурван хүүхэдтэй Мендоза гэг ч этгээд байсан гэнэ. Барьцаанаас жуулчдыг суллахын тулд цагдаагийнхан өнгөрсөн даваа гарагийн шөнийн турш тохиролцохыг чармайсан бөгөөд барьцаалагч гурван хүүхэд, мөн ийм тооны эмэгтэй жуулчдыг болон хоёр эрэгтэйг суллан гаргасан байжээ. Гэвч цаашдаа байдал хурцдаж улмаар жуулчдын амь насанд халдахад хүрсэн байна.

  М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж