Украйны гоо үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Украйны гоо үзэсгэлэн

Украйн гаралтай нэрт загвар өмсөгч, жүжигчин Milla Jovovich ирэх сарын Elle сэтгүүлийн Украйн хувилбарын нүүр хуудсанд гарчээ. Тэрбээр анх шоу бизнесийн ертөнцөд хөл тавьсан тухайгаа мөн хувийн амьдралынхаа тухай сонирхолтой ярилцлага өгсөн байна.
Хэдийгээр Америкийн иргэн болсон ч гэсэн үргэлж эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл төрдөг тухайгаа мөн дурьджээ.
Сонирхуулахад, Milla Jovovich найруулагч Пол Андерсоны дэлхийд алдаршсан бүтээл болох “Resident evil” киноны дөрөвдүгээр ангид тоглосон бөгөөд ирэх есдүгээр сарын 10-нд АНУ-ын кино театруудаар нээлтээ хийнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж