Аравны нэг нь капитализмын эсрэг

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Аравны нэг нь капитализмын эсрэг

Капитализмын бэлгэдлийн  оршуулга. Фото ©AP

Германчуудын 88 хувь нь капитализмаас өөр шинэ эдийн засгийн харилцааг үүсгэх ёстой гэж үзэж байгаа тухай Bertelsmann сангийн захиалгаар нийгмийн санаа бодлыг судлах Emnid институтын явуулсан судалгаанаас үндэслэн Spiegel мэдээлэв.

Капитализм нь нийгмийн шударга ёсыг тогтоох, байгаль орчныг хамгаалах мөн байгалийн нөөцөд ариг гамтай хандах зэрэгт тус нэмэргүй гэж санал асуулгад оролцогсод үзлээ. Гэлээ ч германчууд капитализмд дургүй байгаа ч эдийн засгийн байгууламжаа хувьсгал хийж өөрчлөхгүй гэсэн байлаа.

Германчууд нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчны хамгаалалт нь хөрөнгөө үржүүлэхээс үнэтэй гэсэн байв. Энэ санааг нийгмийн бүх давхаргынхан илэрхийлжээ. Германчууд улс төрийн эр зориг байгаа бол одоогийн эдийн засгийн өөрчлөлтийн зөвөөр хийж болно гэжээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 82 хувь нь эдийн засгийн өсөлт нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад хэрэгтэй гэж үзсэн байлаа. Тэдний гуравны нэг нь эдийн засгийн өсөлт сэргэснээр амьдрал автоматаар сайжирна гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж