Орос Энэтхэг атомын шумбадаг онгоц өгөв

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Орос Энэтхэг атомын шумбадаг онгоц өгөв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Franck Prevel

Оросын холбооны улс Энэтхэгт хэрэглүүлэхээр атомын шумбадаг онгоцыг шилжүүлэн өгчээ. “Нерпа” гэж нэрлэсэн шумбадаг онгоц Орос-Энэтхэгийн хамтарсан багийн удирдлага дор Энэтхэгийн зүг явж байна. Уг хөлгийг Энэтхэгийн флотын бүтцэд шилжүүлж байгаа юм.

Оросын Батлан хамгаалах яам Энэтхэгийн Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ талаар тайлбар хийхээс татгалзлаа.

Хоёр жилийн өмнө 2008 онд уг шумбадаг хөлгийг турших үед хэд хэдэн усан цэрэг амиа алдаж байсан юм.  Галын аюулгүйн систем гэнэтхэн ажилласнаас осол гарсан бөгөөд яг шалтгааныг нь хэн ч мэдэхгүй байгаа. Хүний алдаатай ажиллагаанаас уг осол гарсан гэх хувилбар ч байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж