Иран нисгэгчгүй бөмбөгдөгч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Иран нисгэгчгүй бөмбөгдөгч бүтээжээ

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Hasan Sarbakhshian

Алсын зайн анхны нисгэгчгүй бөмбөгдөгч онгоцыг хийсэн  гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад зарлав. Дөрвөн метрийн хэмжээтэй уг онгоцыг "Каррар" (атаклагч) гэж нэрлэсэн ба Ираны Батлан хамгаалах аж үйлдвэрийн баяраар нийтэд харуулжээ. Уг ёслолын арга хэмжээг телевизээр шууд дамжуулсан байна.

Ирактай байлдаж байсан 1980-аад оноос АНУ зэвсгийн нийлүүлэлтэд хориг тавьсны дараа Тегеран цэргийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Иран 1980-аад оноос нисгэгчгүй онгоц, 1992 оноос танк, хуягт, пуужин, торпеда ба сөнөөгч онгоцыг бүтээж эхэлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж