
Хэдийгээр Бандерас мотоцикльд дуртай нэгэн боловч анх удаагаа спортын бизнест хөл тавьж буй нь энэ юм. Тэрбээр шинэ бизнесийнхээ талаар “Дээд төвшинд хэрхэн уралдахаа мэддэг Жоан, Кенни нарын шилдэг тамирчдыг эгнээндээ багтаасан тийм л багт хөрөнгө оруулахыг хүссэн. Би бүхий л уралдааныг өөрийн биеэр очиж үзэхийг хичээх болно. Гэхдээ энэ нь миний ажлын цаг заваас ихээхэн шалтгаална л даа. Би бол мотоцикльд хайртай нэгэн. Сүүлийн хэдэн жил үнэхээр үнэнч фен нь байлаа. Надад мотоциклийн спортын дотоод мөн чанарт нэвтрэх боломж олдсонд баяртай байна” хэмээн ярьжээ.
С.Цэлмэг