Монгол хүн орохыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Монгол хүн орохыг хориглоно

Та хаа нэгтэй ийм бичигтэй, эсвэл ийн тайлбарлах хүнтэй таарч байсан уу. Бүр өөрийн эх орондоо шүү дээ. Тэгвэл манай сайтын нэгэн зочинд ийм хачирхалтай явдал тохиолдсон гэнэ. Зочны сайтад үлдээсэн зурвасыг бүрэн эхээр нь буулгавал “Би энэ зун Булган хотоос Уньтын бригадын замд байдаг Уран тогоо уулын хажууханд байрладаг жуулчны баазад нэг хонолоо. Тэнд монгол хүн Монголдоо гадуурхагддаг юм байна. Бие засах газар руу нь орох гэтэл “Монгол хүнд үйлчлэхгүй ээ” гээд оруулсангүй. Хажуугийн модон 00-д ор гэсэн боловч тэр нь бас л цоожтой. Энэ юу гэсэн үг вэ? Би эх орондоо явж байгаа шүү дээ. Еврейчүүд шиг л санагдлаа” гэсэн байна. Үнэхээр ч энэ мэт гадныхныг тэнгэрт гаргаж, монголчуудаа газарт үлдээсэн үйлчилгээтэй олон газар байна. Гадны улс оронд бол өөрийнхөө иргэнийг ямагт илүүд үздэг. Эх орныхоо хилээр орж очмогц нь л гадны хүмүүстэй хамт дугаарлуулж зогсоохгүйн тулд тусгай үйлчилгээ үзүүлж байх жишээтэй. Гэтэл манайхан үүний эсрэг байдаг нь гайхалтай. Монгол хүнийг эх орон, төр засаг нь л эрхэмд эс үзвээс хэн биднийг гэх билээ дээ. Мөдхөн монгол хүнд эх нутагтаа гишгэх газар олдохгүй болж мэдэх нь.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж