
Гар утаснаас болж нэгэн залуу амиа алджээ. Түүнийг утсаар ярьж байхад нь Nokia 1209 утас чихэн дээр нь дэлбэрчээ. Энэтхэгийн хэвлэлд өгүүлснээр 23 настай Гопал Гуййар (Gopal Gujjar) гэдэг залуугийн нүүрний баруун хэсэг ихээхэн түлэгдэж, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө нас барсан байв.
Энэтхэгийн цагдаагийн офицерын хэлснээр залуугийн үхлийн шалтгааныг хэд хоногийн дараа тодруулах гэнэ. Гэрч нарын яриагаар тэр залуугийн ярьж байсан утас гэнэтхэн дэлбэрсэн гэнэ.
Энэ бол гар утаснаас болж амиа алдсан тохиолдол анхных нь биш. Ийм хэрэг Энэтхэг, Хятадад нэлээдгүй гардаг ажээ.