“Үдийн хоол” хөтөлбөрийг боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

“Үдийн хоол” хөтөлбөрийг боловсруулжээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачлагаар ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулж ирсэн бөгөөд үүнийг нь Засгийн газраас “Үдийн хоол” болгон чанаржуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд хамтран “Үдийн хоол” хөтөлбөрийг боловсруулж дууссан байна. Уг хөтөлбөрийг холбогдох яам нь тун удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулан танилцуулахаар төлөвлөөд буй гэнэ.

Тус хөтөлбөрт Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгуудад хоолны нэгдсэн комбинат байгуулахаар тусгасан бол хөдөөгийн сургуулийн хувьд сургуулийнхаа дотуур байрны гал тогоог түшиглэн 1-5 дугаар ангийнхныг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах бололцоотой гэж үзжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж