Паро робот худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Паро робот худалдаанд гарлаа

Паро робот гэж юу вэ? Энэ бол Paro Robots-ын зохион бүтээсэн хүүхдийг санагдуулам бяцхан далайн хаван робот. Энэ роботон далайн хав яг л хүүхэд шиг соск хөхнө, соскийг нь авахад дуу гаргана, мөн эзэнтэйгээ харилцаа тогтоож, илэхэд хариу үйлдэл үзүүлэн эрхэлдэг аж.

Энэхүү роботыг эмнэлэгт хэвтэж буй болон асрамжийн газарт байгаа өндөр настангууд, сэтгэцийн өвчтэй хүмүүс болон аутизмтай хүүхдүүдэд зориулан зохион бүтээсэн аж.

Мөн энэхүү робот нь хүний стрессийг багасгах мөн бусадтай харилцах чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж зохион бүтээгчдийн зүгээс онцолсон байна.

Сонирхуулахад, Паро дэлхийн хамгийн сайн эмчилгээний роботоор тодорч Геннисийн номонд бүртгэгдсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж