Японы сумочийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Японы сумочийг баривчиллаа

Японы Нийслэлийн цагдаагийн газар өмнө нь сумо барилддаг байсан нэг бөхийг “Яамагучи-гуми” хэмээх гэмт хэргийн бүлэглэлийн өөр хоёр гишүүний хамт ням гаригт баривчилсан талаар Японы мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Тэднийг озаки цолтой байсан Котомицукиг хууль бусаар мөрийтэй тоглоом тоглосныг нь илчилнэ, хэрвээ нуун дарагдуулахыг хүсвэл 100 сая иен өг гэж сүрдүүлж, шахаж байсан гэж буруутгасан байна.

Нийслэлийн цагдаагийн газраас баривчилсан хүмүүс нь өмнө нь сумо барилддаг байсан 38 настай Мицутомо Фуруичи болон гэмт бүлэглэлийн гишүүн 45 настай Ёошихико Яасуда, 37 настай Сатохиро Мантани нар юм.

Энэ оны гуравдугаар сарын 27-нд тэд Котомицукиг Осака хотод байхад нь уулзан түүний мөрийтэй тоглоом тоглосон болон сумогийн дээгүүр зиндааны бусад бөхчүүд, дэвжээний эздийн сүүлийн 4-5 жилийн явдлын талаар мэдээлэл, зургуудыг хэвлэл мэдээллийнхэнд өгнө гэж сүрдүүлсэн байна. Харин Котомицуки сүрдүүлгэнд автаагүй гэж тэд мэдүүлжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж