Манчэстэр Сити vs Ливерпүүл

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Манчэстэр Сити vs Ливерпүүл

Улаанбаатарын цагаар өнөө шөнө буюу даваа гаригаас нямд шилжих үүрээр буюу 03.00 цагт Сити оф Манчэстэр цэнгэлдэхэд Английн Премьер Лигийн ээлжит тулаан болох гэж байна. Энэхүү тоглолт нь премьер ли-г шимтэн үздэг үзэгчдийн анхаарлын төвд байгаа билээ. Улирлын гол багуудын нэгд зүй ёсоор ороод байгаа, талбайн эзэн Манчэстэр Ситигийн хувьд өмнөх тоглолтдоо хүчирхэг өрсөлдөгч Тоттэнхэмтэй хуурай тэнцээ хийсэн бол, тэдний энэ удаагийн өрсөлдөгч Ливэрпүүл өмнөх тоглолтдоо топ 4-н нэг Арсеналын залуу их буучидтай эвийн гэрээ байгуулсан.
     Манчэстэр Ситигийн хөгжөөн дэмжигчид энэ тоглолтод багийн шинэ тоглогчдынхоо заримыг нь талбайд харах боломжтой болоод байна. Сүүлийн үеийн мэдээллээр Ситигийн шинэ цэрэг Жэимс Милнэр талбайд гарч эхний тоглолтдоо орох нь тодорхой болоод байгаа гэнэ. Милнэрийн хувьд Европа Лигийн урьдчилсан шатны плэи-оффын тоглолтод Унгарын Тимисоара багтай хийсэн эхний тоглолтын бүрэлдэхүүнд багтан оролцоод Ситид хүрэлцэн ирлээ. Тэрбээр уг тоглолтод оролцолгүй сэлгээний сандалд тоглолтыг өнгөрөөжээ. Ситигийн менежер Робэрто Манчини Интэрээс авсан италийн залуу од Сүпэр Мариог анхны тоглолтдоо гоол оруулна гэж найдаж байгаа гэнэ. Харин Ситигийн шинэ цэргүүд болох Александер Коларов, Жиром Боатэнг нар гэмтлийн улмаас энэ тоглолтод оролцохгүй.
  Жо Коул өмнөх тоглолтод авсан улаан жавтийныхаа улмаас тоглолтыг өнжих бол Хавьер Машераногийн гэмтэл илааршиж байгаа гэнэ. Даниэл Аггэр Арсеналтай хийсэн тоглолтын үеэр тархиа хөдөлгөсөн ч энэ тоглолтод оролцоно гэж багийнхан нь мэдэгджээ. Багийн ахлагч Стивэн Жиррард Европа Лигийн урьдчилсан шатны тоглолтыг өнжсөн бол энэ тоглолтод багийнхаа бүрэлдэхүүнд эргэн нэгдэнэ гэнэ. Мөн Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдэд нэг сайн мэдээ байгаа нь Испанийн алтан жаал Фэрнандо Торрэс улирлын эхнийхээ гарааны тоглолтыг хийх аж. Дирк Кьют, Глэн Жонсон, Давид Нгог мөн Мартин Шкртел нар тоглолтод оролцоно. Эдгээр тоглогчид дээр нэмэгдээд Кристиан Пүлсэн Примиэр Лигт анхныхаа тоглолтод оролцох магадлал өндөр байна. Багийн шинэ хаалгач Брэд Жонс сэлгээний бүрэлдэхүүнд багтахаар болжээ. 

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж