Нью-Йорк хотод жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Нью-Йорк хотод жагсаал боллоо

Өчигдөр Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төвийн буйрны хажууд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо.Жагсагчид дэлхийн худалдааны төвийн хажууханд Исламын шашны соёлын төв болон лалын сүм байгуулахыг эсэргүүцсэн байна.
Лалын сүм байгуулах төлөвлөгөөг эсэргүүцэн жагсагчид “Лалын сүмийг энд барьж болохгүй”, “Нас барагсдын цогцсон дээгүүр лалынхан гишгэх ёсгүй”, “2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг хэзээ ч мартаж болохгүй” зэрэг лоозон барин, эх оронч дуу дуулж эсэргүүцлээ илэрхийллээ.  Мөн үеэр лалын сүм барих төлөвлөгөөг дэмжиж байгаа хүмүүс цуглаж “Шашныг ялгаварлан гадуурхахыг зогсооё”, “Шашны эрх чөлөөг хамгаалцгаая” зэрэг лоозон барьж, жагсжээ.
Америкийн ерөнхийлөгч Барак Обама энэ талаар “Мусульманчууд дэлхийн худалдааны төвийн ойр хажууд хувь хүний эзэмшиж байгаа газар дээр Исламын шашны соёлын төв болон Лалын сүм барих эрхтэй.  Америкийн нэгдсэн улс нь шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах байр сууриа өөрчлөхгүйг хатуу мэдэгдэж байна” гэжээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж