“Mitchells & Butlers” 333 уушийн газраа зарна

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

“Mitchells & Butlers” 333 уушийн газраа зарна

Их Британийн “Mitchells & Butlers” групп үйл ажиллагаагаа илүүтэй хүнсний салбарт чиглүүлэх үүднээс “үнэ багатай, ундааны үйлчилгээний” зах зээлээс татгалзан 333 уушийн газар /паб/-аа зарах гэж байгаа талаар “BBC” агентлаг мэдээллээ. Тус групп пабуудаа “Stonegate Pub Company”-д 373 сая паундаар зарахаар тохиролцсон байна.

Энэ сарын эхээр Бирмингемд байрладаг “M&B” компани мөн өөрийн “Hollywood Bowl” боулингийн бизнесээ өрсөлдөгч “AMF Bowling” компанид 39 сая паундаар зарсан юм. Ийнхүү салбаруудаа зарж байгаа нь тус групп энэ оны гуравдугаар сард шинээр тодорхойлсон стратегитэй нь холбоотой гэнэ.

“M&B” компани “Harvester”, “All Bar One” пабуудыг мөн эзэмшдэг юм. 333 пабаа зарах арилжааг гүйцэтгэж дууссаны дараа тус групп хагас тэрбум паундын хөрөнгө босгосон байх юм байна. Ийнхүү олон зуун пабаа зарсан ч тус группт цаана нь 1,580 ресторан үлдэх юм. “Бид үнэнд мэдрэмтгий ундааны үйлчилгээ үзүүлдэг пабууд болон шөнийн цэнгээний газруудаа нэг арилжаагаар зарах боломжтой болсондоо баяртай байна” гэж “M&B” компанийн гүйцэтгэх захирал Адам Фаул ярьсан байна.

Т.БАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж