
Монгол Улсын Засгийн газрын урилгаар Холбооны бүгд найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд ноён Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 19-23-нд айлчилж байгаа. Төлөөлөгчид өнөөдөр Эх нялхсын эрүүл мэндийн төвөөр зочлон эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэхээр төлөвлөжээ. Мөн сайд ноён Дирк Нийбел Эрдэс Баялаг Эрчим Хүчний сайд Д.Зоригттой уулзан харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцах юм. Германы албаны төлөөлөгчдийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Б.Мандах