Ньюкастл африк хагас хамгаалагчийг авна

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Ньюкастл африк хагас хамгаалагчийг авна

Эргэн прэмьерлигт дэвшсэн Ньюкастл улирлын анхны ялалтаа өнгөрсөн амралтын өдөр байгуулж 6:0-ийн харьцаатай Астон Вилла багийг хожсон. Энэ ялалтын сэтгэл зүйгээ хадгалж улирлыг тогтмол үргэлжлүүлэхэд “шаазгайнууд”-ын сэлгээ сайн байх ёстой. Тиймээс тус багийн мэнэжэр Крис Хютон дундын шугамаа сайжруулахаар шийдэж Нидерландын Твентэ багт ханджээ. Тус багт хүчин зүтгэдэг Зааны ясан эргийн хагас хамгаалагч Чэйк Тиотэ Английн багт яг тохирно гэж эрхэм мэнэжэр үзсэн байна. Тиймээс Твэнтэ багтай яриа хэлэлцээ хийж бараг тохиролцоонд хүрч байгаа аж. “Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Ньюкастл багт ус агаар шиг хэрэгтэй, одоогоор багт ганц Алан Смит энэ үүргийг гүйцэтгэж байгаа учраас бид хүчээ зузаатгаж байна” гэж Крис Хютон ESPN телевизээр ярьжээ. 24 настай Тиотэ одоо эмнэлэгийн үзлэгээр ороод тэнцвэл ирэх хагас сайнд Вүлвэрхэмптоны эсрэг анхны тоглолтоо хийх боломжтой юм байна. Багуудын хоорондын тохиролцоо, үнэ хөлсний асуудал одоогоор тодорхой бус байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж