Хоёр дахь аварга төрлөө

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Хоёр дахь аварга төрлөө

“Сингапур-2010” хүүхдийн олимпийн наадамд спортын гимнастикийн төрөлд өрсөлдсөн Г.Эрдэнэболд олимпийн аварга болж, манай улс хоёр дахь алтан медальтайгаа золголоо. Өчигдөр болсон шигшээ тэмцээнд манай тамирчин харайлтын төрөлд хоёр үзүүлбэрийн нийлбэрээр 15,662 оноотой болж, аваргын алтан медаль хүртсэн байна. Харин мөнгөн медалийг Туркийн тамирчин Ферхат Арикан 15,650 оноогоор хүртсэн бол Испанийн Нестор Абад 15,450 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ.
Г.Эрдэнэболд мөн цагаригт дүүжингийн төрөлд шигшээ наймд шалгараад байсан бөгөөд 13,975 оноогоор тавдугаар байрт шалгарсан байна.
Дашрамд сануулахад, манай улсаас жүдо, чөлөөт бөх, бокс, усанд сэлэлт, гимнастик, хөнгөн атлетик болон триатлон гэсэн спортын долоон төрөлд 11 тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон Б.Батцэцэг эх орондоо өсвөрийн олимпийн анхны алтан медалийг авчирч, төрийнхөө далбааг Сингапурын тэнгэрт мандуулсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж