
-Таны хамгийн сүүлд тоглосон “Шанхай” кино таны эргэн ирэлтийг зарлаж буй бүтээл мөн үү?
-Тийм ээ. Би 2007 онд “Hannibal Rising” кинонд тоглосноос хойш гурван жил завсарлаад байсан. Харин энэхүү шинэ кино маань кино урлагтаа эргэн ирсний минь эхний кино байлаа. Япон, Хонконгийн чадварлаг жүжигчидтэй хамтран ажилласандаа баяртай байгаа.
-Ямар шалтгаан таныг “Hannibal Rising” кинонд тоглоход хүргэв? Мєн Муросакигийн дүрийг бүтээхээр болов?
-Би дүр болгондоо зүрх сэтгэлээ шингээж ажилладаг. “Hannibal Rising”-аас гадна "Майамигийн цагдаа" кинонд зэрэг тоглож байсан. Хатагтай Мурасакигийн кинонд оруулж байгаа Ази єнгє аясыг би олж мэдэрсэн юм. Хатагтай Муросаки бол Япон бүсгүй, түүний биеэр самурайн удмын цус гүйж байгаа. Энэ гарал үүсэл нь бас Hannibal-ын зан тєрхийг бүтээхэд их нєлєєлсєн гэж би бодсон. Тэгээд ч ємнєх ангиудад Ази эмэгтэй дүр гарч ирээгүй нь надад бүтээл туурвихад их дєхєм болгосон. Жүжигчин хүнийхээ хувьд сонирхолтой содон дүрүүдийг сонирхдог.
– Hannibal аймшигтай хүн болж хувирахад нь таны нєлєє бий юу?
-Тиймээ, Би Муросакиг их нєлєєлсєн гэж бодож байна. Hannibal бага байхдаа дэлхийн хоёрдугаар дайны бүх муу муухай жигшмээр зүйлийг үзсэн. Харин Муросакигийн гэрт ирснээр дайн байлдааны урлагт суралцаж бас гүн ухааны ойлголттой болсон.
-Та Хятадын алдарт, Чжан Имоу, Чен Кайге, Вонг Кар-Вай нарын найруулагчидтай ажилласан. Харин сүүлийн үед Америк Европын кинонд их тоглолоо. Хятад болон барууны найруулагчдын арга барилд, ялгаа бий юу?
-Яг үнэнийг хэлэхэд ялгаа гээд байх зүйл байхгүй. Чжан Имоуин "Алтан цэцгийн хараал"-д тоглохдоо үүнийг ойлгосон. Арга барилын олон тєрлийн стиль бий. Мєн яс үндэс энд ямар ч хамаагүй. Харин нэг ажиглагдсан ялгаа нь Америк, Европт продюссер их нэр нєлєєтэй, Хятадын хувьд найруулагчийн үг хууль. Найруулагч бүх юмаа мэднэ.
-Чжан Имоуин кинонд тоглохгүй арван жил боллоо. Та хоёрын уран бүтээлийн хамтрал эхэлсэн үү?
-Бид бие биенээ бүрэн дүүрэн ойлгодог байлаа. Яг ах дүү хамаатан садантайгаа ажиллаж байгаа юм шиг их халуун дулаан уур амьсгал бүрддэг байлаа. Бид зураг авалтын явц, миний дүрийн онцлог зэргийг чєлєєтэй хоорондоо ярьж хэлэлцдэг байсан. Би түүнтэй цуг ажиллаж их зүйл сурсан. Тэр үнэхээр алдартай том, найруулагч. Үнэнийг хэлэхэд "Алтан цэцгийн хараал" бол нэлээд их хєрєнгє зарцуулж бүтсэн үнэтэй кино. Тиймдээ ч томоохон зах зээл рүү чиглэгдсэн. Ийм учраас тусгай зураг авалт, эффектүүд их орсон юм. Уг нь Чжан найруулагч илүү дутуу зүйл ашиглах дургүй л дээ. Энэ тохиолдолд их олон хүний анхаарлыг татаж, зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд эффект ашигласан.
-Танд таны тоглосон кино борлуулалтын тал дээрээ амжилттай байх нь чухал уу?
-Миний хувьд хамгийн гол нь сайн кино зохиол, ур чадвар сайтай найруулагч, мєн надтай цуг тоглох сайхан жүжигчид. Би киноны дүр хүлээн авахаасаа ємнє зах зээлийн судалгаа явуулдаггүй. Энэ бол миний агентуудын хийх ажил.
-“Гейшагийн дурдатгал"-д зєвхєн танд зориулж оёсон хувцас ємсдєг. “Hannibal Rising” дээр та дахиад л ганган чамин хувцастай гарч ирдэг. Гэсэн хэдий ч хувцасны загвар зохион бүтээгч нар таныг бүр примерк єгєх завгүй байсан гэж ярьж байсан шүү дээ. Ганган чамин кимоно байна уу, гудамжны худалдагчийн хувцас байна уу?
-Энэ чухал биш. Хамгийн гол нь хэрэв миний хувцасыг сайн оёж єгсєн бол, би шууд л бүрэн дүүрэн дүрдээ, орж чаддаг. Яг үнэндээ энэ миний гэхээс илүү оёдолчин, загвар зохион бүтээгчдийн гавъяа.
-Та єєрийн жүжигчний карьераа бага хєрєнгє зарцуулсан, илүү чєлєєт уран бүтээлчдийн киноноос эхэлж байсан. Харин одоо том зах зээлд зориулагдсан, зардал ихтэй кинонд тоглох болж. Буцаад илүү содон арт хаус тєрлийн кинонд тоглох сонирхол байдаг уу?
-Би энэ талаар их бодсон тэгээд нэг дүнэлтэнд хүрсэн л дээ. Надад, жүжигчин хүний минь хувьд ямар кинонд тоглох тийм ч чухал биш. Надад ямар тєрлийн, ямар зах зээлд хандаж бүтээж байгаа нь огтхон ч чухал биш. Харин кино зохиол нь л таалагдах ёстой. Би бүтээж буй дүр болгондоо орж тоглодог.
Н.Наран