Банкны эздийг ил тод мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Банкны эздийг ил тод мэдээлнэ

Банкны тухай шинэ хуульд банкны эзэд болоод удирдлага, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллээ  олон нийтэд ил тод байхаар заасан. Үүний дагуу долдугаар сарын 1 гэхэд дээрх мэдээллийг ил тод болгох ёстой. Харамсалтай нь, арилжааны банкныхан одоо хэр нь энэ үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа. Үүнд төв банкны зүгээс анхааруулга өгч, эхнээс нь арга хэмжээ авч эхэлжээ. Одоогийн байдлаар нэгийн зэрэг банкийг нэг сая төгрөгөөр торгохоор шийдвэрлээд байгаа гэнэ. Мэдээллээ олон нийтэд ил тод болгох долдугаар сар аль хэдийнэ өнгөрсөн тул хугацааг есдүгээр сарын 1 хүртэл сунгажээ. Товлосон хугацаанд багтаан арилжааны банкууд банкныхаа эзэд болоод ТУЗ-ийн гишүүд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллээ ил тод мэдээлэхгүй аваас Монголбанк өөрөө олон нийтэд мэдээлэх болно гэдгийг мэдэгдээд байгаа юм. Шинээр баталсан хуулийн дагуу дээрх мэдээллийг ил тод болгоогүй бол банкны эздийг нэг сая төгрөгөөр, тухайн банкийг таван сая төгрөгөөр торгодог байсан бол шинэ хуулиар торгуулийн хэмжээ 10 сая хүртэл төгрөг болон нэмэгджээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж