Иран “Үхлийн элч”-ийг бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Иран “Үхлийн элч”-ийг бүтээв

Ираны ерөнхийлөгч Ахмединажид ням гарагт тус улсад анх удаа бүтээгдэн зэвсэглэлд нийлүүлсэн бөмбөг тээвэрлэгч онгоцыг танилцуулах ёслолыг нээж үг хэлсэн байна. Энэхүү 4 метр урттай нисэгчгүй бөмбөг тээвэрлэгч нь 620 миль буюу 1000 км орчим газарт цохилтын дөрвөн ч пуужинг хүргэх хүчин чадалтай бөгөөд Ираны ерөнхийлөгч түүнийг тус улсын дайснуудад зориулсан үхлийн элч хэмээн нэрлэсэн байна. Тэрээр “ Энэхүү онгоц нь хүн төрөлхтний дайснуудад илгээх энхтайван,найрамдлын төлөөх үхлийн элч байх болно” гэсэн байна. Каррар хэмээн нэрлэсэн энэхүү тээвэрлэгчийг дайсны хүчийг байгаа газарт нь байлдааны чадваргүй болгох зорилготой бүтээгдсэн гэж Ираны ерөнхийлөгч хэлж байна.Иран нь өөрийн хүч бололцоогоор дотооддоо танк,хучгт тээвэрлэгч,пуужин болон сөнөөгч онгоцнуудыг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ зэвсэглэлээр хөөцөлдөх ажлаа дайснуудаа Ираны ард түмний эсрэг довтлох итгэлгүй болох хүртэл үргэлжлүүлнэ гэсэн байна.Ираны үндэсний телевизээр гаргаж байгаагаас үзэхэд тус бөмбөгдөгч нь 900 км/цагийн хурдтайгаар 100 гаран кг бүхий хоёр бөмбөг, эсвэл 200 гаран кг жинтэй залуурт бөмбөгийг байнд хүргэх чадвартай бололтой. Энэ зэвсгийн нээлтийн ажиллагаа нь Иран улс ОХУ-ын тусламжтайгаар өөрийн цөмийн анхны реакторыг түлшээр хангаж эхэлсний маргааш нь хийгдсэнээрээ анхаарал татаж байгаа юм.
                        М.Наст    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж