Р.Фердинанд Английн хамгийн үнэтэй хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Р.Фердинанд Английн хамгийн үнэтэй хөлбөмбөгч

Хамгийн олон үзэгч, фанаттай Английн хөлбөмбөгийн Премьер лигийн шинэ улирлын тоглолтууд дөнгөж эхлээд буй энэ үед тус лигийн түүхэнд тоглож байсан тоглогчдоос хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчдийг нэрлэжээ. Goal.com-оос гаргасан тус жагсаалтад сонирхолтой нь “Ньюкастл Юнайтед”-ын домог болсон Алан Ширер багтсангүй. Тэрбээр 1996 онд 15 сая фунт стерлингээр “Блэкбурн Руверс”-ээс зарагдаж, тухайн үедээ Британийн хөлбөмбөгийн дээд рекорд тогтоож байсан юм.
Харин уг жагсаалтыг Премьер лигийн хамгийн баялаг түүхтэй “Манчестер Юнайтед” клубын төвийн хамгаалагч Рио Фердинанд тэргүүлсэн байна. Шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капеллогийн тааллаар Жон Терригийн оронд Английн шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдсон тэрбээр 31,1 сая фунт буюу 48,2 сая ам.доллараар зарагдаж байсан нь түүнийг Английн хамгийн үнэтэй хөлбөмбөгч гэх эрхэм хүндтэй цолны эзэн болгожээ. Жагсаалтын хоёрдугаарт мөн л “МанЮ”-гийн довтлогч Уейн Рүүни бичигдсэн бол Дэвид Бэкхэм гуравт жагссан байна.

Английн хамгийн үнэтэй 10 хөлбөмбөгч:
Рио Фердинанд /МанЮ/ 48,2 сая ам.доллар
Уейн Рүүни /МанЮ/ 39,7 сая ам.доллар
Дэвид Бэкхэм /МанЮ/ 38,8 сая ам.доллар
Жолеон Лескотт /Манчестер Сити/ 34,1 сая ам.доллар
Шон Райт-Филлипс /Челси/ 32,6 сая ам.доллар
Майкл Каррик /МанЮ/ 28,8 сая ам.доллар
Жеймс Милнер /Манчестер Сити/ 27,9 сая ам.доллар
Рио Фердинанд /МанЮ/ 27,9 сая ам.доллар /өмнө нь Лидс Юнайтед руу 2000 онд ийм үнээр зарагдаж байжээ/
Глен Жонсон /Ливерпуль/ 27,9 сая ам.доллар
Овен Харгривс /МанЮ/ 26,4 сая ам.доллар

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж