Хүний нөөцийн менежер ямар үүрэгтэй байдаг вэ? | News.MN

Хүний нөөцийн менежер ямар үүрэгтэй байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Хүний нөөцийн менежер ямар үүрэгтэй байдаг вэ?

Хүний
нөөцийн менежер ,
эсвэл HR manager нь /англиар human
resources –
хүний нөөц/-манай улсын хувьд бол шинэ мэргэжилд
тооцогдоно.
HR менежерийн гүйцэтгэдэг ажлуудын нэг
хэсэг нь
социализмын үед байдаг байсан боловсон хүчнээс
өвлөж авчээ.  Боловсон хүч нь хүний нөөцийн сонгон
шалгаруулалтыг хийж, асуудлуудыг хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэхэд
хяналт тавьдаг байсан юм.

  Хүний
нөөцийн менежер яг л иймэрхүү ажил хийдэг. Гэвч энэ нь түүний ажил
үүргийн багахан хэсэг. Түүний ажлын гол зорилго нь бол компанийн зорилго
болон стратегийг тухайн байгууллагын хүний нөөц, мэргэшсэн байдал мөн
хөдөлмөрийн бололцоот нөхцөлүүдтэй уялдуулах. Түүний өмнө маш олон
асуудлын тойрог байдаг. Хүний нөөцийн менежер нь ажилтнуудтай холбоотой
бүхий л ажил үүргийг гүйцэтгэдэг: хөдөлмөрийн зах зээлийн судалгаанаас
авхуулаад ажилд авах эсвэл халах хүртэл,тэр ажилтнуудийг удирдах
стратеги гаргах, гүйцэтгэх ёстой ажлын үүргийг төлөвлөж, байгууллагт
шаардагдаж буй орон тоог нөхөх, хүний нөөцийн чадварт шинжилгээ дүгнэлт
хийх , мэргэжилтнүүд болон ажилтнуудын хэрэгтэй эсэхийг тодорхойлох,
ажилтнуудын маркетинг хийж, хөдөлмөрийн биржтэй ажил хэрэгч холбоо
тогтоох гэх зэрэг маш олон ажлыг гүйцэтгэдэг. 

Хүний
нөөцийн менежерийн үндсэн үүрэг даалгавар.

·         Хөдөлмөрийн
зах зээлийг судалж байгууллагынхаа удирдлагад зах зээлд үүссэн байгаа
нөхцөлыг танилцуулах

·         Хурдан
шуурхай шаардагдаж буй мэргэжилтнийг сонгон шалгаруулж авах. Дараагийн
ээлжинд ямар мэргэжилтэн хэрэг болж магадгүйг судалж төлөвлөх.
Байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх.

·         Хөдөлмөрийн
мотивацийг бий болгох. Хэрэв материаллаг мотиваци нь байгуллагын
удирдлагаас шалтгаалдаг бол, материаллаг бус мотивацийн системийг хүний
нөөцийн менежер бий болгох ёстой.

·         HR manager нь
байгууллагын соёлыг бүтээгч бөгөөд түүний гол мөрдөгч нь байх
шаардлагатай.
 Үнэн хэрэгт бол зөвхөн тэр л
хөдөлмөрийн багийг хэлбэржүүлж /багийн болон хувийн харилцаа, нийгэм
болон сэтгэл зүйн уур амьсгал, зорилго нэгтэн байх бөгөөд түүндээ
тууштай байх, хөдөлмөрийн үр дүн гаргах багийн ба хувийн сонирхолтой
байх гэх мэт/ байдаг.

Хүний нөөцийн менежер нь шинэ
ажилтнуудыг тухайн  ажлын байранд дасан зохицуулах
мэргэжлийн мөн нийгэм-сэтгэлзүйн ажил, үүнийг хэрэглэж ашиглаж занших
явдалыг хянах, ажилтнуудыг байгууллагын харилцаанд практик сэтгэлзүйн
аттестатчилал , халагдаж буй ажилнуудын ажлыг зохион байгуулах мөн
нийгмийн нөхцөл байдлыг дүгнэж ажиллах,ажилтнуудыг удирдан зохион
байгуулах шинэ аргуудыг хэрэглэх, хувийн болон ажил хэргийн ноцтой
нөхцөл байдал болон стрессийг удирдах ёстой байдаг. .

          Хүний
нөөцийн менежерүүдийн хамгийн чухал үүргүүдийн нэг бол ажилтнуудыг
сургах явдал байдаг. Семинар, тренинг, мэргэжил дээшлүүлэх сургалт гээд
л. Энэ бүхэн мөн л /
HR manager/ -ийн ажил юм.

          Хүний
нөөцийн удирдлагын зөвлөгөөгөөр бүх түвшний удирдлагын ажилтнуудад
үйлчлэх, тулгарч буй асуудлын дагуу тайлан гаргах.

Энэ орон тоо нь жижиг байгууллагуудад байх тийм ч
шаарлагатай биш юмаа. Жижиг компанийн ажилтнуудын ажил үүргийг нарийн
бичиг хөтөлж, хэрэв өөр ажил гарвал бусад ажилтнуудад хувиарлаж өгч
болно. Нэг хүний нөөцийн менежерт 80-100 хүн оногдох ёстой гэсэн норм
байдаг. Хэрвээ байгуулагад 150с дээш хүн ажилдаг бол, нэг менежер
хангалтгүй болчихно. Том компанид бол хүний нөөцийн албанд 10-15 менежер
байдаг, ажилтан болгон өөрийнхөө хэсгийг хариуцаж ажилладаг, нэг нь –
сонгон шалгаруулалт хийх, хоёрдахь нь – сургалт хариуцах гэх мэтээр.

Хүний нөөцийн менежерийн мэргэжлийн
ур чадварууд

          Хүний
нөөцийн менежер нь аливаа нэг ажилтан  хувийн болон
мэргэжлийн ямар зан чанарууд ба ур чадвартай байх ёстойг сайн мэдэж байх
ёстой. Өөрөөр хэлбэл бүх ажлын байранд тохирох хүний тодорхойлолт
гаргах чадвартай байх ёстой.

          Хүний
нөөцийн менежер нь мэргэжлийн түвшинд харилцааны ур чадвартай байх
шаардлагатай. Хүн ажилд авах явц нь ярилцлагаас л эхэлдэг. Амжилттай
ярилцлага нь ажилтаны цаашдын үр бүтээлтэй ажилд нөлөөлдөг. Иймээс,
ярилцлагын үед , горилогчид тухтай байдал бүрдүүлж өгөх, анхны төрүүлсэн
сэтгэдэлийг анхаарахгүй байх, түүнд бодол саналаа илэрхийлэх боломж
олгох, ярианы үндсэн чиглэлээс хазаахгүй байх нь нэн чухал.

          Багт найрсаг
уур амьсгал бүрдүүлж, ажилтан болгонд мэргэжлийн ур чадвараа бүрэн
нээхэд туслалцаа үзүүлэхийн тулд хүний хөөцийн менежер нь тусгай
сэтгэлзүйн мэдлэгтэй байх шаардлага гардаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл http://ekhas.com/main/ -оос аваарай…

Г.Бүүвэйхүү 

"Эвсэг Хас" Хүний нөөцийн хөгжлийн сан

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

OYUNBAT 2010-04-07 202.131.226.98

saihan medee bna ene EvsagKhas-iig sain taviaad baigaarai

Avatar

Зочин 2010-04-07 183.81.169.3

bayarlalaa yag heregtei haij bsan medeelel bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж