Энэтхэгтэй цөмийн хамтын ажиллагаа явуулна

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Энэтхэгтэй цөмийн хамтын ажиллагаа явуулна

Японы Гадаад хэргийн сайд Кацуяа Окада уржигдар Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.М.Кришнатай уулзаж, хоёр орны стратегийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрийн дараа Кацуяа Окада хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, Япон Энэтхэгийн иргэний хэрэглээний цөмийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах нь маш чухал асуудал. Япон Энэтхэгийн өрнүүлэх гэж буй иргэний хэрэглээний цөмийн хамтын ажиллагаа нь Японы цөмийн зэвсэггүй дэлхийн зорилтоос зөрчөөгүй, гэвч "Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй гэрээ"-нд оролцоогүй оронтой цөмийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахгүй байх нь Японы талын зарчим болно гэжээ.

Мөн Окада цөмийн асуудлын тухай өөрийн улс орны зарчим, байр суурийг илэрхийлсэн байна. Хэрвээ Энэтхэг улс цөмийн туршилтаа дахин сэргээхэд хүрвэл, Японы хоёр орны иргэний хэрэглээний цөмийн хамтын ажиллагаагаа тэр даруй зогсооно гэжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж