Израиль Палестины шууд хэлэлцээ Вашингтонд болно

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Израиль Палестины шууд хэлэлцээ Вашингтонд болно

Израилийн засгийн газар болон Палестины үндэстний эрхт байгууллага нь Израиль Палестины эцсийн статусын асуудлаар шууд хэлэлцээг сэргээх гэж байна. Олон улсын анхаарлын төвд байгаа энэ хэлэлцээний эхний хэлэлцүүлэг ирэх есдүгээр сарын 2-ны өдөр Вашингтонд болох ажээ. Америкийн тал Израиль Палестины удирдагчийг Америкад урьж, шууд хэлэлцээ хийх гэж байгааг олон улсын байгууллагууд сайшааж байна. мөн Израильтай эцсийн статусын асуудлаар шууд хэлэлцээ хийхийг хүлээн авна гэж Палестины тал мэдээлсэн байна.

Вашингтонд болох уг шууд хэлэлцээнд НҮБ, Америк, Европын холбоо, ОХУ-ын төлөөлөгчид оролцохыг Израиль Палестины талууд уриалсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж