Бээжин Москвад хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргэв

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Бээжин Москвад хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргэв

ОХУ-д их хэмжээний түймэр асч, агаарын температур сүүлийн 130 жил тохиогоогүй халж байна. Гал унтраахаар ажиллаж буй сөнөөгчид болон ард түмэнд энэ халуун маш их нөлөөлж байгаа ба тус улсын ургацын гуравны нэг нь устаад байгаа юм. Ойрын үед гал сөнөөгчид Москва орчмын ой хээрийн дарагдашгүй түймрийн голомтыг хяналтдаа авахаар хичээж байна. Хүндхэн байдалд ороод буй оросуудад туслахаар Хятад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болжээ. Хятадын Засгийн газраас Орост олгох хүмүүнлэгийн яаралтай тусламжийн хэсэг барааг ачсан онгоц уржигдар Бээжингээс нисч, өчигдөр зорьсон газраа хүрчээ.

Синьхуа хорооны мэдээлснээр, яаралтай гамшгаас авран тусламжийн дээрх барааны нийт өртөг 20 сая юань ба үүнд 2000 хордлогоос сэргийлэх нүүрний баг, 4000 хордлогоос сэргийлэх нүүрний багийн сав, 1400 иж бүрэн галаас сэргийлэх байлдааны дасгалын хувцас зэрэг багтжээ.

Нэмж хэлэхэд, Хятадын Худалдааны яам мэдэгдэл хийхдээ Орос улсад учраад байгаа онц их ойн түймэртэй тэмцэхэд нэг сая ам. долларын тусламж болон 20 сая юанийн өртөг бүхий хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргэнэ гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж