Метроны аллагыг зохион байгуулагчдыг устгав

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Метроны аллагыг зохион байгуулагчдыг устгав

Оросын Холбооны аюулгүйн албанаас Дагестанд явуулсан тусгай ажиллагааны явцад Москвагийн метронд гуравдугаар сарын 29-ний өдрийн аллагыг зохион байгуулагч гэгдэх Магомедали Вагабовыг устгасан тухай Хойд Кавказын хүчний байгууллагын эх сурвалж мэдээлжээ.

Тусгай ажиллагааг Гуниб сууринд явуулсан ба урьдчилсан мэдээгээр таван дайчинг устгасан байна. Тэдний тоонд Саадул Магомедов гэгч байгаа гэнэ. Мөн Хасавюртын районы амир гэх Рустам Мункиевыг устгасан гэж мэдээлсэн байна. Өмнө нь Мункиевыг наймдугаар сарын 20-нд Гунибад биш Бамматюртад устгасан гэж мэдээлсэн байв.

Вагабовын хойноос бүтэн хоёр жил мөшгөн мөрдсөн ба тэрээр Дагестаны Губден суурины хүн гэнэ. Лубянка станцад дэлбэрэлт үйлдсэн амиа золиослогч Мариам Шарипова түүний шариатын эхнэр нь байв. Тэр эмэгтэй Вагабовын хамтран зүтгэгчийн эхнэр байгаад нөхөр нь алагдсаны дараа түүний ивээлд иржээ. 2010 оны зургадугаар сард ХАА-ныхан мэдээлэхдээ Магомедали Вагабовын гурван хамтран зүтгэгчийг устгасан гэж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж