Гучин хамгаалагч амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Гучин хамгаалагч амь үрэгдэв

Афганистаны Гильменд мужид талибуудтай мөргөлдөх үеэр зам байгуулалтын компанийн 30 хамгаалагч амь үрэгдэж, 15 хүн шархадсан байв.

Талибууд хамгаалагч нар луу 19-ний өглөө довтолсон юм. Орон нутгийн захиргаа амь үрэгдэгсдийн талаар мэдээлж байсан ч тэд нь ажилчид уу эсвэл хамгаалагчид уу гэдгийг тогтоож чадаагүй байлаа. Тэр мөргөлдөөн бүтэн өдөр үргэлжилсэн байна.
Талибууд довтолгооны хариуцлагыг өөртөө авсан ба тэдний төлөөлөгч Забихулла Мужахед утсаар мэдэгдэхдээ Сангин районы замын 30 постыг эзлээд 50 хамгаалагчийг хөнөөсөн гэжээ. Компанийн ажилтан Абдул Мохаммед сэтгүүлч нарт хэлэхдээ тэд нутгийн захиргаа ба эвслийн цэргийнхэнд хандсан ч тусламж аваагүй гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж