БНАСАУ хээрийн сургуульд дургүйцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.21-нд нийтлэгдсэн

БНАСАУ хээрийн сургуульд дургүйцлээ илэрхийлэв

Өмнөд Солонгос ба АНУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан "Ыльчи фридом гардиан" хээрийн сургуульд эсэргүүцлээ илэрхийлсэн мэдэгдлийг БНАСАУ  гарган түүнийг “Хойд Солонгосыг хатгасан “гарч болгошгүй цэргийн өдөөлт” гэж нэрлэв.

Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлэхдээ “Чханон” хөлгийн сүйрлээр далимдуулан АНУ ба БНСУ хоёр Солонгосын хойгийн баруун, зүүн хэсэгт “байгаагүй” цэргийн хээрийн сургуулийг явуулж байна. Энэ нь тэд цэргийн хуйвалдаан хийхээр ханшгүйгээр цангасныг харууллаа гэсэн байв.

Энх тайвныг хамгаалах бүх Солонгосын үндэсний хорооны тэргүүн энэ хээрийн сургууль нь Солонгосын хойгийн байдлыг хурцатгаж байна. БНАСАУ үүнийг нүдээ аниад өнгөрөөхгүй дуртай цагтаа, ямар ч газарт хариу арга хэмжээ авахад бэлэн гэв.

БНСУ ба АНУ энэ сарын 16-нд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хамтарсан хээрийн сургуулийг эхлэв. Хоёр долоо хоног үргэлжилэх энэ сургууль Өмнөд Солонгосын 56 мянган цэрэг, Америкийн 30 мянган цэрэг оролцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж