
Аврагчид усанд унасан вагонд ойртохоор оролцож байна. Усанд унасан хоёр вагоныг урсгал 200 метр гаруй зайд урсгажээ. Тэнд хичнээн хүн явсан талаар тогтоох оролдлого хийж байна.
Энэ үеэр Юньнань мужид шавар шавхайны урсгалд сураггүй бологчдын тоо 67 болтлоо өсөв. Наймдугаар сарын 18-ны шөнө Гуншань-Дулун-Нускийн автономийн аймгийн нутагт газар нурсан юм. Мөн тэнд зам боогдсон байна. Гамшгийн бүсийн Нуцян голын усны төвшин зургаан метрээр нэмэгдсэн байна. Энэ бүс нутаг нь Мьянматай хил залгаа бөгөөд хүн амын 60 хувь нь уулын өндөрлөгт амьдардаг. Тэдний 97 хувь нь лису үндэстнүүд гэнэ.